УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдийг тайган болгох хуулийн төсөл санаачлаад байгаа аж. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тайган болгоод зогсохгүй хорих ял ч давхар эдлэх юм. Сүүлийн жилүүдэд үйлдэгдэж буй гэмт хэргүүдийн дотор энэ төрлийнх өсөх хандлагатай болсон тул, хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд чангаруулах шаардлагатай гэж тэдгээр төсөл санаачлагчид үзжээ. Мөн нийгэмд гарч буй хэргүүдээс хамгийн жигшүүртэйд энэ төрлийнх хамаарах тул УИХ-ын гишүүдээс дэмжлэг хүлээнэ гэж найдаж буй ажээ.
Г.Дарь