Кэти Перриг Парист урив

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Кэти Перриг Парист урив

Дуучин Кэти Перри шинэ амрагийнхаа урилгаар Парист очсон гэнэ. Түүнийг Парисын хамгийн өндөр цалинтай загвар өмсөгч эртэй учир ургуулсан талаар жиг жуг хийх болсон билээ. Түүнийг Гар-дю-Норын өртөөн дээр найз залуу нь тосч авсан гэнэ. Нэгэн найзынх нь  хэлснээр загвар өмсөгч эр дуучин бүсгүйд унаж тусаад байгаа аж. Их Британийн жүжигчин Рассел  Брэндээс гэрлэлтээ цуцлуулсан Кэти Перри Лондонд “сингл” үдэшлэгт оролцохдоо сүй тавьсан нэгэн найздаа “Гэрлэх гэж яарах хэрэггүй” гэж зөвлөж байжээ. Найз нь “Би чамайг ингэж хэлнэ гэж мэдэж байсан” гэхэд дуучин бүсгүй “За яалаа гэж дээ, баяр хүргэе” хэмээн сэтгэлээсээ хэлсэн гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж