“Глобал Шейпэрс” нийгэмлэгийнхэн дэлхийд чансаагаараа хоёрт жагсдаг АНУ-ын Массачүсетсийн Технологийн Их Сургуулийн хоёр профессор, 24 оюутныг эх орондоо урьжээ. Тус сургуулийн оюутнуудтай энэ сарын 21-ний өдрийн 13.00 цагаас Петровис компанийн байранд уулзах үеэр Монголын оюутан залууст тус сургуульд хэрхэн элсэн суралцах талаар мэдээлэл өгнө. Энэхүү уулзалтад оролцох сонирхолтой залуусыг ирэх даваа, мягмар гаригт Петровис компанийн байранд бүртгэж байна. Мөн Бизнес, компьютерийн чиглэлээр суралцах чин эрмэлзэлтэй, чадвартай ч ар гэрийн боломжгүй залуусыг сонгон шалгаруулж Малайзын Абухари их сургуульд бүх зардлыг нь даан суралцуулах тэтгэлэгийг “Глобал Шейпэрс” нийгэмлэгийнхэн зарлалаа.
Энэхүү уулзалтын талаар “Глобал Шейпэрс” нийгэмлэгийн гишүүн, АНУ-ын
“МIT” их
сургуулийн анхны Монгол төгсөгч, “Сант” сургуулийн
багш З.Энхмөнхтэй уулзаж тодрууллаа.
-АНУ-ын “МIT” их сургуулийн багш, оюутан нар өнөөдөр Монголд ирж
байгаа юм байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-АНУ-ын “МIT” их
сургуулийн 25 багш, оюутан өнөөдөр Монголд ирлээ. Маргааш “Петровис” компанийн
байранд 13.00 цагт Монголын оюутан залуучуудтай уулзалт хийнэ.
-Та энэ
сургуулийн анхны Монгол төгсөгч гэсэн шүү дээ. Энэ сургуулийнхаа талаар товч
танилцуулахгүй юу?
-АНУ-ын “МIT” их
сургууль нь 151 жилийн түүхтэй, инженер, эдийн засаг, бизнесийн удирдлагын
чиглэлээр дэлхийн хэмжээнд эхний гуравт багтдаг сургууль юм. “МIT”-аас нийт 70
орчим Нобелийн шагналтан төрсөн байдаг.
-Уулзалтын
чиглэл, зорилго нь юу вэ?
-АНУ-ын “МIT” их
сургуулийн MBA буюу бизнесийн
чиглэлийн мастерт хэрхэн элсэж, суралцах талаар ярилцана.
-Энэхүү
уулзалтанд оюутан залуучууд хэрхэн хамрагдах вэ?
-Маргааш болох энэхүү уулзалт нь үнэ төлбөргүй бөгөөд
оролцохыг хүссэн хэн бүхний өмнө нээлттэй. Тиймээс уулзалт болохоос өмнө
“Петровис” компанийн байранд ирж бүртгүүлнэ үү.
Г.Даша