Оюутныг цэргийн алба дүйцүүлэн хаалгаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Оюутныг цэргийн алба дүйцүүлэн хаалгаж магадгүй

Төрийн албаны шинэ хуулиар цэргийн алба хаагаагүй нөхцөлд төрийн албанд орох эрхгүй тухай заалт орсон. Иймд оюутнуудыг сурч байх хугацаандаа цэргийн албыг дүйцүүлэн хаалгах талаар холбогдох газрынхан хуралдсан байна. Энэ асуудлаар ЭМЯ, БХЯ, Сангийн яам, Монголын оюутны холбоо, төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлэхээр болсон байна.

“Иргэний хамгаалал” хичээлийн кредитийг нэмэх, зуны гурван сард багтааж хаах, хоёрдугаар курсээ төгсөөд хаах  зэрэг олон арга замыг хэлэлцэж байгаа аж. Гэхдээ одоогоор албан ёсны журам батлагдаагүй байна.

Цэргийн албыг энэ жил мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэн  3.400.750 төгрөг төлөхийг Засгийн газрын хуралдаанаар тогтоосон билээ.

Д.Жаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж