Скайтел компани шинэ удирдлагатай боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Скайтел компани шинэ удирдлагатай боллоо

Үүрэн холбооны оператор компаниуд дундаас өөрийн өвөрмөц дүр төрх, үндэсний гэсэн тодотголоороо бусдаас ялгарч, салбарынхаа хөгжил дэвшилд байнгын хувь нэмрээ оруулж, технологийн шинэчлэлийг үргэлж хийн ухаалаг хэрэглээг хүн бүрт хүргэдэг Скайтел компани шинэ удирдлагаа хүлээн авч байна. 2012 оны 3 дугаар сар 16-ний өдрийн ТУЗ-ын хурлын шийдвэрээр Скайтел компаний Гүйцэтгэх захирлаар Д.Болорыг томиллоо. 
Д.Болор нь Монголын харилцаа холбооны салбарт сүүлийн 20гаруй жил тасралтгүй ажиллаж, тэр дундаа удирдах албыг олон жил хашиж, арвин их туршлага хуримтлуулсан, нэр хүндтэй удирдагч манлайлагч бөгөөд Мэдээлэл Харилцаа Холбооны Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч, Мэдээлэл Харилцаа Холбооны Үндэсний Хорооны гишүүн, Нийгмийн  Даатгалын Үндэсний Зөвлөлийн гишүүн юм. 
Скайтел компанийн хэтийн зорилго ирээдүйд бүтээн бий болгох их амжилтын үндэс хэрэглэгчийн сэтгэл ханамжинд дээд зэргээр хүрч үйлчлэхэд Д.Болор захирлын олон жилийн туршлага, алсын хараатай амжилтын үндэс өндөр хувь нэмэр оруулана гэдэгт бид итгэлтэй байна.
Скайтел ХХК – Олон нийттэй харилцах хэлтэс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж