“Шинэ орон сууц 2012” хаврын уламжлалт үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

“Шинэ орон сууц 2012” хаврын уламжлалт үзэсгэлэн


Улаанбаатарт байр орон сууц худалдан авахаар төлөвлөж байгаа хэн бүхэнд зориулсан “Шинэ орон сууц 2012”  хаврын уламжлалт үзэсгэлэн яармаг 2012.03.23-25-ны өдрүүдэд  МҮЭСТО –д зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь танд Улаанбаатар хотод баригдаж байгаа болон, 2012-15 онд баригдахаар төлөвлөгдөж буй  орон сууцны хотхон хороолол, барилгуудын тухай цогц мэдээллийг хүргэх ач холбогдолтой юм. 2012 оны 3 сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны төсөл хэрэгжүүлж байгаа 100 байгуулага, ААН-с  өнөөдөр орон сууц барьж эхлээд зах зээлд борлуулалт хийж байгаа 40 гаруй компаний орон сууцны 60 гаруй хотхон, хороололын мэдээллийг уг үзэсгэлэнгийн үеэр танд хүргэх болно.  Орон сууцны барилгуудын байршлыг дүүргүүдээр ангилж, үнэ ханш, өрөөний зохион байгуулалт, давуу талууд, борлуулалтын албаны хаяг зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл,  аралжааны банкуудийн зээлийн мэдээллүүд, орон сууц худалдан авахтай холбоотой зөвлөгөө зөвлөмж, засгийн газрын 100000 орон сууц  төслийн 6 хувийн зээлд хамрагдах боломж бололцооны талаар мэдээлэл бүхий сэтгүүл хэвлэгдэн тараагдана.  Түүнчлэн таныг орон сууцны барилгын талбай дээр биечлэн зочлох боломж олгох “Автобус аялал” 3-р сарын 24-ний  өдрийн 11 цагаас  нийслэлийн 4 дүүрэгт баригдаж байгаа орон сууцны барилгуудтай танилцах боломжийг олгох юм байна. 
Уг үзэсгэлэнд та зочлон ирсэнээр орон сууц худалдан авахтай холбоотой “мэдлэг боловсрол” олгох семинарт оролцох боломжтой. Семинарын үеэр нь орон сууцны барилгын чанар, стандартын талаарх хууль, эрх зүйн мэдээлэл, орон сууц худалдан авахад болон гэрээ байгуулахад анхаарах зүйлс, талбайн хэмжээг хэрхэн тооцох, банк болон санхүүгийн байгуулгуудын санал болгож буй зээл, санхүүгийн түрээсийн үйлчилгээ,  НӨАТ, ХАОАТ-ын буцаан авалтын тухай ойлголт, сууц өмчлөгчдийн эрх ашиг хийгээд СӨХ ямар үүрэгтэй гэх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм байна. Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Барилгын мэдээлэл, судалгаа, сурталчилгааны Координат төв ажиллаж, ЗТБХБЯ, ССХОБЗА, НЗДТГ, Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар дэмжин оролцож байна.  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж