Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол
Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ирен Гинер-Райхл, Албани
Улсаас тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кужтим Шани, Бүгд
Найрамдах Гана Улсаас тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Сет Корантен, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсаас тус улсад
суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суйум Месфин, Гүрж Улсаас тус
улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мамука Гамкрелизе, Румын
Улсаас тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дору Ромулус
Костей нар итгэмжлэх жуух бичгээ өнөөдөр өргөн барив.
Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ирен Гинер-Райхл
Албани Улсаас тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кужтим Шани
Бүгд Найрамдах Гана Улсаас тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сет Корантен
Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсаас тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суйум Месфин
Гүрж Улсаас тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мамука Гамкрелизе
Румын Улсаас тус улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дору Ромулус Костей
Ерөнхийлөгч
Элчин сайд нарыг итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан
хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд
бүх хүч чармайлтаа тавьж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Энэ
үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Австри Улс Монголын ардчилсан өөрчлөлт,
эдийн засгийн шинэчлэлийг дэмжин олон төсөл хэрэгжүүлснийг болон
Австрийн Ерөнхийлөгч Хейнс Фишертэй Дохад уулзаж байснаа дурдаад ноён
Ерөнхийлөгч Монголд ойрын үед айлчлана гэдэгт итгэж буйгаа Элчин сайдад
хэлэв. Мөн Гүрж, Румын Улсын Элчин сайд нарт тус хоёр улс Монголтой
уламжлалт харилцаатай байсныг тэмдэглэн энэ харилцаа, хамтын
ажиллагаагаа сэргээн хөгжүүлэхэд таатай байх болно гэдгээ онцлон
дурдлаа.
Монгол
Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаатай
холбогдуулан Румын Улсын Элчин сайд Ерөнхийлөгчид баяр хүргэж байв.
Ерөнхийлөгч Элчин сайд нарт амжилт хүсч, дэмжин ажиллахаа мэдэгдлээ.
Эх сурвалж: www.president.mn