11 мянган охин Гардасил вакцин хийлгэжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

11 мянган охин Гардасил вакцин хийлгэжээ

Гурван тунгаар хийгдэх өсвөр насны охидод умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг хийх аян энэ сарын 12-ноос эхэлсэн. Аяны явцын талаар Эрүүл мэндийн яам, Мянганы сорил сан, “Итгэл” Хавдаргүй Монгол үндэсний сангаас мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдахаар төлөвлөсөн 14248 охины 76 хувь нь умайн хүзүүний хорт хавдрын эсрэг Гардасил вакиныг сайн дурын үндсэн дээр хийлгэсэн байна. Өмнөговь аймгийн хэмжээнд дархлаажуулалт 91.3, Сэлэнгэ аймаг 69.1, Багануур дүүрэгт 78.7, Баянгол дүүрэгт 65.3 хувьтай байгаа аж. Мөн ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар 40 охин вакцинд хамрагджээ.
 Вакцины сөрөг урвал 48-72 цагийн дотор мэдэгдэх ёстой бөгөөд одоогийн байдлаар гурван охинд хавдах, загатнах шинж тэмдэг илэрсэн байна. Гэхдээ энэ бол хэвийн үзэгдэл ажээ.

Ирэх тав, есдүгээр сард болох дараа дараагийн тарилгад эдгээр хүүхдүүд хамрагдах гэнэ.

                                Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж