Арилжааны шинэ системийг туршиж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Арилжааны шинэ системийг туршиж байна

Монголын хөрөнгийн бирж дээр Лондонгийн биржийн охин компани болох “MIT” компанийн голлох бүтээгдэхүүн  “Millennium IT” системээр туршилтын арилжаа хийж эхэллээ. Энэхүү туршилтын арилжаа өчигдөр14.30 цагт эхэлсэн бөгөөд 14 хоногийн турш хийх юм байна.

Уг цогц арилжааны систем  нь “Millennium Exchange”, “Millennium CSD”, “Millennium Surveillance”, “Millennium Trader” гэсэн дөрвөн үндсэн программаас бүрддэг бөгөөд дэлхийн 25 орны 30 гаруй томоохон бирж, арилжааны төвүүдэд ашигладаг ажээ.

 “Millennium IT” цогц системийн шийдэл нь дэлхийн хөгжингүй зах зээлтэй улс орнууд бүгд бүрэн интергацлагдсан арилжаа, төлбөр, тооцоо, хадгаламж, хяналтын системтэй байдаг ба энэ нь зөвхөн Монголын хөрөнгийн бирж бус брокер дилеррийн компаниуд, төлбөр тооцоо хадгаламжийн төв, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг зах зээлд оролцогч бүх байгууллагийн системийн шинэчлэлд оруулж буй хөрөнгө оруулалт гэнэ. 

Харин системийн онцлогийн тухайд дамжуулах хурд, багтаамж, хэрэгцээ шаардлагатай нийцүүлэн өргөтгөн өөрчлөх боломж, гар ажиллагааг хялбаршуулж, олон төрлийн мэдээллийг автоматаар боловсруулан, гадаад болон дотоодын систем рүү урсгах бололцоотой ажээ.

“Millennium IT” системээр туршилтын арилжаа хийх нь Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран хийх төслийн ажлын томоохон хэсэг болох тухай албаныхан онцолж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж