Украин ОХУ-аас байгалийн хий олборлох боломж хомс болсон энэ үед Европын улсуудтай энэ талаар ярилцаж байна.
Герман, Румын болон Турктэй 2-3.5 тэрбум куб метр байгалийн хий олборлох гэрээний асуудлаар Киев хэлэлцэж эхэлжээ.
ОХУ, Украин байгалийн хийн зах зээлд төдийлөн ойлголцолд хүрч чадахгүй байгааг Украины эрчим хүчний сайд мэдэгдсэн юм.
Хэрэв Украин хойд хөршийн “Нефть газ” компаниар дамжуулж байгалийн хий
олборлох болбол арван тэрбум куб байгалийн хийг нэмэгдсэн үнээр авахад
хүрээд байгаа юм.
Үүний оронд мянган куб метр тутамд 30-40 ам.долларын бага үнээр Европоос худалдаж авах нь Украинд ашигтай болж хувирчээ.
Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин