“Бурхан өршөөг” киног хоригложээ

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

“Бурхан өршөөг” киног хоригложээ

Найруулагч З.Батболд Монголын кино урлагт дуулиан, шуугиантай нэгэн киногоо үзэгчдэд хүргээд байгаа. Тэрбээр “Бурхан өршөөг” хэмээх сүүлд хийсэн киногоо захиалгын кино биш шүү хэмээн зарласаар энэ сарын 1-нд “Өргөө” кино театрт нээлтээ хийсэн. Тэгвэл нээлтээ хийгээд удаагүй байгаа “Бурхан өршөөг” эмгэнэлт, инээдмийн киног дахин гаргахыг хориглосон байна. Найруулагч З.Батболд энэ удаад “өнцгөөсөө” нэлээд хазайж, улс төр, нийгмийн амьдралыг харуулсан, эмгэнэлт, инээдмийн кино туурвисан нь ийнхүү дахин гарахгүй болов.

Ардчилалын үнэ цэнэ Монголд үгүй болж, албан тушаалын араас гүйдэг зусарч бялдуучууд энэ нийгэмд зонхилж байгаа тухай уран сайхны аргаар харуулсан уг киног учир битүүлэг шалтгаанаар хаасан байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж