Энэ оны эхний хоёр сарын байдлаар Булган аймгийн хэмжээнд 2535 том мал хорогдоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.2 мянгаар бага байна. Энэ жилийн өвлийн хүйтэн удаан хугацаагаар үргэлжилсэн ч малчид мал сүргээ зутраалгүй өвлийг давсны нэг баталгаа нь аймгийн дүнгээр малын хорогдлыг 53.1 хувь бууруулжээ. Одоогоор Бүрэнхангай, Гурван булаг, Сэлэнгэ, Хангал, Булган, Рашаант зэрэг зургаан сум хорогдол гаргаагүй байна Харин Сайхан , Хишиг-Өндөр, Могод зэрэг сум 446-505 мал хорогдуулсан нь хамгийн олонд тооцогдож байгаа юм байна. Тус аймгийн орон нутагтаа суурин аж төрдөг хүн амын 46.4 , өрхийн 47.1 хувь нь хөдөө аж төрдөг юм байна. Энэ нь төрийн ажил үйлчилгээг хөдөөгийн айл өрх , иргэдэд төвлөрүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм. Мөн хүн амын 20.1 хувь буюу 11.7 мянга нь аймгийн төвд, 6.2 хувь буюу 3.6 мянга гаруй нь тосгонд, 27,3 хувь буюу 16 мянга нь сумын төвд амьдардаг ажээ.
Б.Саран