“Цогц” хэмээн тодорхойлж буй хөгжмийн шинэ формат гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

“Цогц” хэмээн тодорхойлж буй хөгжмийн шинэ формат гарлаа

Хөгжмийн “mp3” форматыг бий болгоход хамтран ажиллаж байсан программист, инженерүүд “цогц” хэмээн тодорхойлж буй хөгжмийн шинэ формат бүтээжээ. “MusicDNA” хэмээн нэрлээд буй уг формат нь дууны үг, видео, зураг болон сэтгэгдэл зэргийг багтаасан бөгөөд бүгдийг нь шинэчилж байх боломжтой гэнэ. Анх 1993 онд анхны mp3 тоглуулагчийг бүтээж байсан Норвегийн программист Дагфинн Бах уг шинэ форматыг бүтээсэн бөгөөд хөгжүүлэгчдийн дотор мөн л mp3-ыг бүтээх ажилд оролцож байсан Германы судлаач Карлхайнц Бренденбург багтаж байгаа юм. “MusicDNA” гэх шинэ форматыг ашиглахаар Британийн дуу бичлэгийн “Beggars Group” болон АНУ-ын “Tommy Boy” нар хамтран ажиллах гэрээ байгуулсан гэнэ. Гэхдээ дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг томоохон студиуд одоохондоо “MusicDNA” файлыг төдийлөн сонирхохгүй байгаа ба учир нь одоогийн хөгжмийн файлаас илүү өндөр үнэтэй хэмээн үзэж байгаа юм. “MusicDNA” файлын beta буюу туршилтын хувилбар хавраас эхлэн гарах бөгөөд ирэх зун гэхэд бэлэн болох ажээ.

2010 оны 1 сарын 26

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж