Роснефть компанийн цэвэр ашиг өнгөрсөн онд 9,4 хувиар өсч, 384 тэрбум рубльд хүрсэн талаар ИТАР-ТАСС мэдээллээ. Компани өнгөрсөн онд их ашигтай ажилласан бөгөөд 2010 онд Роснефтийн мөнгөн орлогын дүн 874,7 тэрбум рубль байсан бол өнгөрсөн онд 1,389 их наяд рубль хүрсэн тухай ОХУ-ын Нягтлан Бодохын Бүртгэлийн Стандартын тайланд бичсэн байна. Мөн 2010 онд компанийн мөнгөн урсгал 1,573 их наяд рубль байсан бөгөөд өнгөрсөн жилд 2,142 их наяд рубль болсон юм.
Н.ТУНГАЛАГ