
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 сарын хилийн заагийг хэсэгчлэн тогтоосон 174 дүгээр тогтоол батлагдсан. Хуулийн 4.3-ийг үндэслэн тогтоосон хилийн зааг нь 242 алтны шороон ордны талбайн хэсэгт хамаарч байгаа бөгөөд ашиглалтын 391 зөвшөөрлөөс алтны 34, барилгын материалын 43, нүүрсний 31, бусад ашигт малтмалын 41 гээд нийт ашиглалтын 149 тусгай зөвшөөрөл хамрагдаагүй байна. Мөн хайгуулын 1391 тусгай зөвшөөрөлтэй талбайг яах нь тодорхойгүй байгаа гэнэ. Тэгвэл энэ бүхнээс дээрх хууль бүхэлдээ хэрэгжихгүй байна хэмээн тус холбооныхон үзэж байгаа аж.
Д.ЖАРГАЛСАЙХАН