“100 мянган айлын орон сууц” үзэсгэлэн гарна

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

“100 мянган айлын орон сууц” үзэсгэлэн гарна

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд зориулан Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвөөс үзэсгэлэн гаргахаар шийджээ. Оросын соёл шинжлэх ухааны төвд энэ сарын 29-31-нд зохиогдох үзэсгэлэнд зөвхөн “100 000 айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан болон цаашид хамрагдах орон сууцны барилгын компаниуд оролцох аж.

Мөн үзэсгэлэнгийн хүрээнд энэ хөтөлбөрийн талаарх хууль эрхийн актууд, хэрэгжүүлэгч талуудын дүрэм, журам зэрэг холбоотой бүх мэдээллийг нэг цэгээс олгож, тусгай хэвлэл тараах юм байна. Үүний зэрэгцээ банк, санхүү, даатгалын байгууллагууд, ОССК, НЗДТГ, ЗТБХБЯ зэрэг “100 000 айлын орон сууц” хөтөлбөрт оролцогч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох учир хөтөлбөртэй холбоотой бүх мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэх ажээ.

                                    Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж