“Хаврын хурд-2012” боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

“Хаврын хурд-2012” боллоо

Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Шавь зээрд” морин спорт уяачдын холбооноос жил бүр зохин явуулдаг “Хаврын хурд-2012” арав дахь жилдээ амжилттай зохион байгуулагджээ. Энэ жил улсын сайн малчин, аймгийн начин Нармандах, А.А Уяач Отгонбаяр нар хамтран зохион байгуулж өргөн дэлгэр сайхан болж өнгөрсөн байна. Энэ уралдаанд Баянхонгорын аймгийн Өлзийт, Баянлиг, Богд,  Жинст болон Өвөрхангайн Нарийнтээл, Богд, Баруунбаян-Улаан сумдаас морьд хүрэлцэн ирж уралддаг бүсийн хэмжээний томоохон уралдаан гэнэ. Их насанд 98 алтан туурайт морьд уралдсанаас түрүүнд Баянхонгор аймгийн Өлзийт сумын А.А Уяач М.Гантулгын  хүрэн,үзүүрт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уяач Амаржаргалын Хүрэн, гуравт нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уяач Бавуугийн хээр, дөрөвт Баянхонгор аймгийн Өлийт сумын уяач Батжаргалын хүрэн, айргийн тавт Баянхонгор аймгийн Өлзийт сумын уяач Жаргалын зээрд тус тус хурдалсан байна. Азарганы уралдаанд 61 морь уралдсанаас айргийн таван байрт дан Баянхонгор аймгийн Өлзийт сумын уяачдын морьд багтжээ.Түрүүнд уяач Отгонбаярын хонгор, үзүүрт Энхжаргалын халиун, гуравт Гантулгын ухаа, дөрөвт Төгсжаргалын хул, айргийн тавт Заяагийн зээрд хурдалжээ. Соёолон насны 55 морьд уралдсаны  Өвөрхангай аймгийн Бэгзсүрэнгийн халтар, Өлзийт сумын Жоохноогийн зээрд , мөн Өлзийт сумын Равдандоржийн хүрэн, Цэрэндашийн хүрэн, Нармандахын хүрэн тус тус айргийн таван байрыг  эзэлсэн байна.

                                                                                                                                           Б.Саран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж