Сирийн нийслэлд Засгийн газрын цэрэг сөрөг хүчинтэй байлдаж эхэлжээ. Байлдаан Дамаскийн хамгийн хамгаалалт сайтай районд болж байгаа ба тэнд цэргийн нисэх буудал, Аюулгүйн албаны байр, Ассадын хамаатан садны нэгний байр сууц байдаг ажээ.
Мөн энэ цагаар Сирийн арми босогчдын отрядуудыг тус орны баруун хойд зүгт мөшгөн шахаж байна. Босогчдын отрядууд Засгийн газрын цэрэгт ширүүн эсэргүүцэл үзүүлэн Туркийн хилийн зүг ухарч байна.
Ш.Мягмар