Плей-оффт өрсөлдөх багууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Плей-оффт өрсөлдөх багууд тодорлоо

“TLG-13” ТББ болон “МCS Coca-Cola” компани хамтран зохион байгуулдаг Спрайт супер лигийн 2012 оны улирлын тоглолтууд  өнгөрсөн амралтын өдрүүдэд өндөрлөлөө. Ингэснээр энэ жилийн Спрайт супер  лигийн плей-оффын шатанд өрсөлдөх багуудын нэрс тодорсон юм. Эрэгтэй нийт 14 баг тойргийн журмаар тоглосноор Танан Импекс” баг лигийг 13 хожил, 26 оноотойгоор нэг ч хожигдолгүй 2011-2012 оны улирлын Спрайт хөгжлийн лигийг тэргүүлж байна. Тус багийн хувьд үндсэн байсан бүрэлдэхүүн дээрээ үндэсний шигшээ багийн тамирчид болох Г.Ихбаяр, О.Ууганбаяр, Б.Мөнхболд нарыг эгнээндээ нэгтгэсэн лигийн хүчирхэг багуудын нэг билээ. 

Плей-оффт шалгарсан багуудыг танилцуулъя.
1. “Танан Импекс”-13 хожил 26 оноо
2. “Эрдэнэдрийлинг RIGS” -11хожил, 24 оноо
3. “ОТИС” -10 хожил, 23 оноо
4. “ИНЕГ-ын Буянт-Ухаа” -8 хожил, 21 оноо
5. “Мега старс”- 8 хожил, 21 оноо
6. “Орчлон Мон торх” -8 хожил, 21 оноо
7. “УБЦТС ХК” -7 хожил, 20 оноо
8. “Хөвсгөл нэг үе”- 6 хожил, 19 оноо

Харин эмэгтэйчүүдийн төрөлд нийт  зургаан баг өрсөлдсөнөөс “Говь-81”, “МУИС”, “Хөвсгөл нэг үе”, “ХХБ” багууд тус тус плей-оффт шалгарлаа. Дашрамд дуулгахад, Спрайт супер лигийн энэ улирлын  “Бүх оддын тоглолт”  Эрдэнэт хотод болох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж