Норвегийн хойд нутагт цасан нуранги болж, дөрвөн жуулчин амиа алдсан талаар ВВС мэдээллээ.
Кофьорд нутгийн Тромс хотын ойролцоо даваа гаригт жуулчдыг уулын цанаар гулгаж байх үед цасан нуранги болж, жуулчид цасанд даруулжээ. Цагдаа нар нэг жуулчинг аварч чадсан бөгөөд нэг жуулчинг хайж байгаа юм. Цасан нуранги болох үеэр 12 хүн цанаар гулгаж байсан ажээ. Жуулчдын дунд Швейцарийн таван иргэн, Францын нэг иргэн байгаа юм.
Цасанд дарагдсан жуулчдыг аврахаар нисдэг тэрэг илгээсэн талаар цагдаагийн дарга мэдэгдсэн бөгөөд армиас туслалцаа авчээ. Цанаар гулгаж байсан хүмүүсийн байрлалыг радио дамжуулагчийн тусламтайгаар тодорхойлсон аж.
Хаврын улиралд Норвегид цаг агаар дулаарснаас уулын цас их хэмжээгээр нурдаг юм.
Н.Тунгалаг