Булган хот “Цэвэр хот”-оор шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Булган хот “Цэвэр хот”-оор шалгарчээ

“Монголын хотуудын  холбоо”-оос  нийт 30 гаруй хотоос тодорхой шалгуур үзүүлэлтээр бүтээлч, эрүүл, цэвэр, ногоон хот тодруулсан бөгөөд иргэддээ ээлтэй, ая тухай, аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө та бүхний хийж хэрэгжүүлсэн ажил үйлс, өнөөдрийн хүрсэн түвшинг харгалзан цэвэрч хотоор өргөмжилсөн байна. Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг томилон “Хог хаягдалгүй цэвэр орчин бүрдүүлэх дэд хөтөлбөр” боловсруулан хэрэгжүүлж эхэл­жээ. Жил бүр “Бүх нийтийг хамарсан арга хэмжээ” зохион байгуулж Булган хотын гэр хороолол дахь жалга судаг дагуух “эзэнгүй” гэх хог, мөн Ачуут, Зүүнтүрүү голын голд­рил, төв хэсгээс алслагдсан газруудад асгаж овоолсон хогийг цэвэрлэж ачуулан төвлөрсөн цэгт аваачиж хаядаг болгож, мөн “Бүх нийтээр цэвэр­лэгээ хийх өдөр” бий болгосон, сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээр эзэмшлийнх нь эргэн тойрны  50 метр газрыг цэвэрлүүлдэг болгосон, “Цэвэр орчин сан” бүрдүүлэхийн тулд цахилгаан шугам сүлжээний салбартай гэрээ байгуулан хог цэвэрлэгээний хураамжийг банкинд төвлөрүүлэн авч хэвшсэн, хог хаягдлын төвлөрсөн цэгийг байнгын сахиултай болгосны дээр диспетчерийн алба ажиллуулдаг болсон зэрэг олон ажлыг зохион байгуулан ажилласан байна. Мөн зарим оронд туршлага судалсны үндсэн дээр хог булшлан устгах аргыг нэвтрүүлж эхэлсэн. Нийтийн эзэмшлийн гудамж талбай, төв зам дагуу төсөл хөтөлбөрийн дэмжлэгээр хогийн 100 сав хийлгэж байрлуулсан.Сумын Засаг даргын захи­рамжаар ахуйн хуурай хог хаягд­лыг түр худалдан авах жишиг үнэ тогтоож “Тогтвортой амьжиргаа-2” төслөөр бага оврын чиргүүлтэй дөрвөн трактортай болгон холбогдох хүмүүстэй гурван гэрээ байгуулан 2,4 м3 хогийг 3500 төгрөгөөр худалдан авч төвлөрсөн цэгт асгуулдаг зэрэг  ажил нь зохих үр дүнд хүрч байна гэж хотуудын холбооноос  дүгнэж “Цэвэр хот” өргөмжлөл өгсөн байна.

                                                                                                                                 Э.Сараа

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж