Өөрсдийгөө АНУ-ын Ерөнхийлөгчтэй адилхан гэдэгт итгэсэн хүмүүс машин хөлөглөн, бие хамгаалагчийн дүрд хувирсан найзуудынхаа хамт уралдаанд ирсэн ажээ. Уралдаанд зэргэлдээх хотоос ирсэн 32 настай механик Карлос Альберто Перес түрүүлэн, уралдааны шагналыг хүртсэн байна. Хамт ажилладаг нөхөд нь түүнийг Барак Обаматай ихэр мэт адилхан хэмээн тэмцээнд орохыг ятгасан бөгөөд уралдааны шүүгчид ч Карлос Альберто Пересийг АНУ-ын Ерөнхийлөгчтэй гайхалтай адилхан гэдгийг зөвшөөрсөн гэнэ.
Карлос Альберто Перес уралдаанд ялсандаа баяртай байгаа хэдий ч уралдаанд оролцохын тулд өр тавьсандаа гонсгор байгаа ажээ. Учир нь уралдааны шагналд авсан мөнгөөр залуу өрөө дарж дийлэхгүй байсан юм.