УИХ-ын нэгдсэн чуулган маргааш хуралдах хуваарьтай. Гэвч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр үдээс хойш 15.00 цагаас хуралдуулахаар зарлажээ. Нэгдсэн хуралдаанаар Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого буюу Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын оруулж ирсэн төслийг хэлэлцэх юм байна. Түүнчлэн Батлан хамгаалах яамны харьяа зарим анги, нэгтгэлийн газрын асуудлыг хэлэлцэх гэнэ.