“Хадгаламж” салбар нэгжийнхээ тоог нэмжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

“Хадгаламж” салбар нэгжийнхээ тоог нэмжээ

Харилцааг эрхэмлэх уриатай “Хадгаламж” банк харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлэн цаг завыг нь хэмнэх үүднээс банкны үйлчилгээг илүү ойроос хурдан шуурхай, найдвартай авах боломжоор хангах зорилгоор шинэ салбар төвүүдээ нээсээр байна.

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн жил шинээр 180 гаруй салбар тооцооны төвийг шинээр нээсэн бол он гарсаар Улаанбаатар хотод “100 айл”, “Бөмбөгөр”, “Барс”, “Их тойруу” гэсэн хэд хэдэн шинэ тооцооны төвийн үүдийг нээж харилцагчдадаа үйлчилж байгаа билээ. Шинэ төвийн тоог нэмж өнгөрөгч баасан гаригт буюу гуравдугаар сарын 16-нд МУБИС-ийн зүүн талд байрлах “Сонор” үйлчилгээний төвд 506 дахь салбар үйл ажиллагаагаа албан ёсоор эхэллээ. Ингэснээр “Хадгаламж” банк нийслэл хотын хэмжээнд 77 дахь, улсын хэмжээнд 506 дахь салбараа нээж буй юм. Нийслэлийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газарт  нээсэн тус салбараар дамжуулан харилцагчид санхүүгийн иж бүрэн үйлчилгээг түргэн шуурхай хүлээн авах боломжоор хангагдаж байгаа юм.

Түүнчлэн гадаад гуйвуулгын үйлчилгээг хэрэглэдэг харилцагчиддаа зориулан гурван гүйлгээ хийснээр 4 дэх гүйлгээгээ үнэгүй илгээх урамшууллыг зарласан бөгөөд энэ үйлчилгээ болон урамшууллыг “Хадгаламж” банкны аль ч салбараас авах бүрэн боломжтой.

“Хадгаламж” банк салбар нэгжийнхээ тоог нэмж, үйлчилгээнийхээ цар хүрээг улам өргөжүүлэхийн зэрэгцээ мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн шинэ шинэлэг технологийг банкны үйл ажиллагаанд нэвтрүүлж, харилцагчдадаа хаягласан шинэлэг үйлчилгээнүүдээ 3100 гаруй монгол ажилчдаараа дамжуулан хүргэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж