Чөлөөтийнхөн олимпийн эрхийн төлөө

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн олимпийн эрхийн төлөө

Казахстаны нийслэл Астана хотноо гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 1-нд болох “Лондон-2012” зуны олимпийн наадмын сонгон шалгаруулах Ази тивийн тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорчээ. Ази тивийн чөлөөт бөхийн тамирчдад олимпийн эрх олгох гурван тэмцээн үлдээд буй. Эхнийх нь дээрх тэмцээн бол хоёр дахь нь дөрөвдүгээр сарын 27-29-нд БНХАУ-ын Тайюаньд, сүүлийн тэмцээн Финляндын нийслэл Хельсинк хотноо болох сонгон шалгаруулах тэмцээн юм.

Өнгөрсөн онд Туркийн Стамбул хотноо болсон ДАШТ-ээс тамирчдад олимпийн эрх олгосон бөгөөд Монголын тамирчид дэлхийн аваргаас хоёр эрх /эмэгтэйчүүдийн 63 кг, эрэгтэйчүүдийн 120 кг/ аваад буй. Харин одоо үлдсэн есөн жинд олимпийн эрх авах зорилго өвөртөлжээ. Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан эрэгтэй долоо, эмэгтэй дөрвөн жинд болох тус тэмцээнд Монголын багаас гадна Арабын нэгдсэн Эмират, БНСУ, БНХАУ, Вьетнам, Йордан, Ирак, Иран, Йемен, Казахстан, Камбож, Катар, Киргизстан, Сири, Тайвань, Тажикистан, Тайланд, Узбекистан, Филиппин, Энэтхэг, Япон зэрэг 21 орны бөхчүүд зодоглох болжээ.

“Лондон-2012” олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн:

Эрэгтэй:

55 кг: Д.Цогтбаатар
60 кг: Г.Мандахнаран
66 кг: Б.Батзориг
74 кг: Д.Гомбодорж
84 кг: О.Үйтүмэн
96 кг: Д.Хүдэрбулга

Эмэгтэй:

48 кг: Ц.Энхжаргал
55 кг: Э.Сумъяа
72 кг: Б.Одончимэг

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж