Өнгөрсөн онд Туркийн Стамбул хотноо болсон ДАШТ-ээс тамирчдад олимпийн эрх олгосон бөгөөд Монголын тамирчид дэлхийн аваргаас хоёр эрх /эмэгтэйчүүдийн 63 кг, эрэгтэйчүүдийн 120 кг/ аваад буй. Харин одоо үлдсэн есөн жинд олимпийн эрх авах зорилго өвөртөлжээ. Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан эрэгтэй долоо, эмэгтэй дөрвөн жинд болох тус тэмцээнд Монголын багаас гадна Арабын нэгдсэн Эмират, БНСУ, БНХАУ, Вьетнам, Йордан, Ирак, Иран, Йемен, Казахстан, Камбож, Катар, Киргизстан, Сири, Тайвань, Тажикистан, Тайланд, Узбекистан, Филиппин, Энэтхэг, Япон зэрэг 21 орны бөхчүүд зодоглох болжээ.
“Лондон-2012” олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн:
55 кг: Д.Цогтбаатар
60 кг: Г.Мандахнаран
66 кг: Б.Батзориг
74 кг: Д.Гомбодорж
84 кг: О.Үйтүмэн
96 кг: Д.Хүдэрбулга
Эмэгтэй:
48 кг: Ц.Энхжаргал
55 кг: Э.Сумъяа
72 кг: Б.Одончимэг