Ноос боловсруулах үйлдвэр ажиллаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Ноос боловсруулах үйлдвэр ажиллаж эхэлжээ

Баян-Өлгий аймагт “Аватекс-Кайнар” гэх ноос боловсруулах үйлдвэр ажиллаж эхэлсэн нь нутгийн  болон баруун бүсийн малчдад маш олзуурхууштай сайхан үйл явдал болоод байгаа гэнэ. Тус компани нь баруун аймгуудаас хонины болон тэмээний ноос авч боловсруулаад гадаадын /Орос, Англи, Унгар, Хятад /зэрэг орнуудад экспортлодог ,мөн Улаанбаатарын үйлдвэрүүдэд нийлүүлдэг ажээ. Жилд 1500 тонн хонины, 400 тонн тэмээний ноосыг чанарын өндөр зэрэглэлээр угааж боловсруулах хүчин чадалтай гэнэ. Тус компани нь улаан ноосыг самнах аргаар дун цагаан зөөлөн ноолуур гаргаж авсан байна. Ноос боловсруулалтын чиглэлээр олон жил мэргэшсэн инженер, ажилчидтай   тус  компани нь 354 ажиллагсадтай, 130 нь байнга, бусад нь улирлын чанартай ажилладаг бөгөөд одоо ноосноос ноолуур гаргаж авах шинэ технологи нэвтрүүлээд байгаа гэнэ. БНХАУ-аас самнагч 50 машин оруулж ирэн ажлаа эхлэхээр бэлтгээд байгаа ба дахин 80 гаруй хүн нэмж ажиллуулах боломжтой болж шинэ ажлийн байр бий болгоод байгаа юм байна. Ноосноос ноолуур гаргаж авдаг шинэ түүхий эдийн эрэлт маш өндөр байгаа бөгөөд үүнийг дагаж нутгийн улаан хонины ноосны үнэ боломжийн хэмжээнд хүрсэн гэнэ. Ноднин 300 тн-ийг  бэлгэсэн бол  энэ онд 700 тн-ийг бэлтгэх зорилттой, мөн тэмээний ноосны дөрөвний нэг орчим хувьд  анхан шатны боловсруулалт хийж  экспортолдог юм байна. Байгалийн гаралтай бүтээгдэхүүний үнийг  өсгөх, ойрын үед ээрмэлийн үйлдвэр байгуулах зэргээр ажлын байрыг хэд дахин нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа ажээ.Засгийн газраас кг ноосонд малчдад 2000 төгрөгийн урамшуулал олгодог болсон нь үйлдвэрлэл хөгжүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх томоохон дэмжлэг болж байгаад малчид болон аж ахуйн нэгж байгууллагуудад үйлдвэрлэл хөгжүүлэхэд маш том түлхэц болж байна хэмээн үзэж байгаа гэнэ.  

                                                                                                                               Э.Саруул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж