Холливудын жүжигчин Дэнни де Вито саяхан Лорекс хүүхэлдэйн киноны нээлтийн үеэр Москвад ирсэн тухай ИТАР-ТАСС бичлээ.
Хэдий нэг метр тавин хоёр см өндөртэй ч Дэнни Де Вито нь Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг юм. Өдгөө 67 настай жүжигчин дайчин, залуу стильтэй бөгөөд хөгжилтэй хэвээрээ л байна.
Жүжигчин Лорекс хүүхэлдэйн кинонд оросоор ярьсан хэсэгт дуу оруулсан юм. Лорексийн найруулагч Крис Рено түүнд хүүхэлдэйн кинонд олон хэлээр дуу оруулах санал тавьсан бөгөөд Дэнни Де Вито орос хэлнээс эхлэхээр шийдсэн гэнэ. Холливудад киноны дуу оруулдаг орос бүсгүй Елена түүнд тусалсан бөгөөд тэд микрофон болон диктофон барьж, хичээл хийж эхэлсэн ажээ. Тэр өөрийгөө бүр хөдөөгийн хүнтэй адилхан ярьсан байх гэж хошигносон байна.
Н.Тунгалаг