Тимошенког суллахыг Украинд тулгав

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Тимошенког суллахыг Украинд тулгав

Европын Хүний эрхийн шүүх шоронд хоригдож байгаа Украины экс ерөнхий сайд  Юлия Тимошенког эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн шийдвэр гарган тус орны эрх баригчдад хүргүүлэв. Үүний тулд Тимошенког шоронгийн гаднах эмнэлэгт эмчлэх хэрэгтэй гэсэн байнан.

Тимошенкогийн Европын Хүний эрхийн шүүхэд гаргасан гомдлыг шүүх нэн тэргүүнд авч үзжээ. Европын Хүний эрхийн шүүх “экс ерөнхий сайдыг тусгай эмнэлэгт эмчилгээнд оруулахыг Украин улсад даалгасан” гэж экс ерөнхий сайдын өмгөөлөгч хэлэв. Европын Хүний эрхийн шүүх нь Европын зөвлөлийн бүтцэд багтдаг бөгөөд Европын конвенцийг баталсан орнууд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж