
Тимошенкогийн Европын Хүний эрхийн шүүхэд гаргасан гомдлыг шүүх нэн тэргүүнд авч үзжээ. Европын Хүний эрхийн шүүх “экс ерөнхий сайдыг тусгай эмнэлэгт эмчилгээнд оруулахыг Украин улсад даалгасан” гэж экс ерөнхий сайдын өмгөөлөгч хэлэв. Европын Хүний эрхийн шүүх нь Европын зөвлөлийн бүтцэд багтдаг бөгөөд Европын конвенцийг баталсан орнууд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.
Ш.Мягмар