“Би ингэхийг хүсээгүй. Гэхдээ сурталчилгаанд гарсантайгаа огт нийцээгүй тоглоомын төгсгөл, мөн BioWare болон EA гомдолд маань огт хариу өгөхгүй байгаагаас болж надад өөр арга үлдсэнгүй. Хэрэв боловсруулагчид энэ асуудлыг тоохгүй бол би буцаах 30 хоног дуусахаас өмнө тоглоомынхоо хуулбарыг эргүүлж өгнө” гэж тоглоомчин ярьж байна.
El_Spico бусад тоглоомчдыг ч ийнхүү уриалж байгаа юм. Mass Effect-ийн шинэ хувилбарын төгсгөлд таагүй хандаж, өөрчлөлт хийхийг уриалж байгаа нь ганц энэ биш. Олон хэрэглэгчид интернетэд компанит ажил зохион байгуулж, төгсгөлийн өөр хувилбар бүхий нэмэлт юм уу патч гаргахыг шаарджээ. Энэ шаардлагаа ноцтой гэдгийг батлахын тулд геймерүүд тоглоом таалагдаагүй нөхдүүдийг буяны ажилд мөнгө хандивлахыг (хүүхдийн эмнэлгийг видео тоглоомоор хангадаг Child’s Play санд) уриалжээ. Одоогоор тэд 66 мянган доллар цуглуулаад байна.
Мөн фанатууд BioWare-гийн сайтан дээр төгсгөлд зориулсан санал асуулга явуулсан бөгөөд оролцсон 40 гаруй мянган хүнээс 90 хувь төгсгөл таалагдахгүй байна гэж байсан тохиолдол бий.
Mass Effect 3 энэ сарын 6-нд худалдаанд гарсан юм. Үндсэн бүх платформ дээр гарсан энэ тоглоом зөвхөн эхний өдрөө л АНУ-д 900 мянган хувь борлогдсон билээ. Тоглоом нь соёл иргэншлийг устгах зорилготой механик reaper-үүдийн эсрэг тэмцдэг коммандер Шепард болон түүний нөхдийн тухай гурамсан түүхийн төгсгөл болж байгаа юм.
Эх сурвалж: gamepur.com