Баян-Өлгий аймгийн Өлгий суманд ахмад сурган хүмүүжүүлэгч, авъяаслаг тамирчин агсан Х.Таугийн нэрэмжит шатарчдын тэмцээн боллоо.
Уг тэмцээнд 70 орчим тамирчин оролцож гурав хоногийн турш оюун ухаанаа сорьжээ. Улсын дэд мастер Ш.Хурманбай түрүүлж зэрэгтэй тамирчин Т.Хабыл, Т.Көпжасар, Х.Рүстем, С.Ержан нар удаах байрыг тус тус эзэлжээ. Байр эзэлсэн тамирчдад Х.Таугийн хүү Т.Сырымбек шагнал гардуулсан гэнэ. Математикийн багш агсан Х.Тау нь хэд хэдэн сумын дунд сургуулийн болон МСҮТ, Баян-Өлгий аймаг дахь Казакстаны их сургуулийн салбарын захирал, аймгийн Боловсролын хэлтсийн даргаар он удаан жил үр бүтээлтэй ажиллаж байсан нэгэн ажээ.
Б.Саран