Лизингийн урьдчилгаа 15 хувь боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Лизингийн урьдчилгаа 15 хувь боллоо

Шинэ загварын “HYUNDAI 9S” экскаватор, дугуйт ачигчийн лизингийн
урьдчилгаа 15% боллоо
Монгол улсын хөгжлийн гарц болсон уул уурхайн салбарт БНСУ-ын “Hyundai Heavy Industries” компанийн дэлхийд тэргүүлэгч “HYUNDAI” брэндийн экскаватор, дугуйт ачигчийг 2005 оноос хойш “Хера Экуйпмент” компани албан ёсоор нийлүүлж эхэлсэн билээ.
Тэгвэл “Хера Экуйпмент” компани нь 2012 оноос эхлэн “HYUNDAI” брэндийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох “HYUNDAI 9S” загварын техникүүдийг нийлүүлж эхлээд байна.
“HYUNDAI 9S” загварын техникүүд нь өмнөх “HYUNDAI 7S” загварын техникүүдтэй харьцуулахад байгал хүрээлэн буй орчиндоо хамгийн бага хор нөлөөтэй, олон улсын ТИР 2 стандартын хөдөлгүүр суурилагдсан, түлш зарцуулалтыг 20 хувиар бууруулсан, сэлбэгийн элэгдлийн хугацааг уртасгасан ба хиймэл дагуулын долгионоор техникийн мэдээллийг хянах систем буюу “HI MATE – remote management system” суурилагдсан. Тус системийн тусламжтайгаар техникийн байршил, өдөр тутмын ажилласан мото/цаг, түлшний зарцуулалт, хөргөлтийн болон гидрийн шингэний температур, эд ангийн алдаа доголдлын дохиолол зэрэг чухал мэдээллүүдийг цаг хугацаа алдалгүйгээр түргэн шуурхай авах боломжтой юм.
“Хера Экуйпмент” компани нь “HYUNDAI” брэндийн техникүүддээ 2000 мото/цаг; нэг жилийн үйлдвэрийн баталгаа өгдөг байсан бол энэхүү шинэ загварын “HYUNDAI 9S” техникүүддээ 3000 мото/цаг; хоёр жилийн баталгааг олгож эхэлжээ. Үйлдвэрийн баталгаат хугацаанд хөдөлгүүр, үндсэн насос, гидрийн хувиарлагч, эргэхийн мотор, явахын мотор зэргийн засвар үйлчилгээг хурдан шуурхай үнэгүй авах боломжтой юм.
Түүнчлэн “Хера Экуйпмент” ХХК нь харилцагчиддаа зориулж 2012 оны 05-р сарын 01-ний өдөр хүртэл онцгой аян эхлүүлээд байна. Тус аяны хүрээнд барьцаа хөрөнгө байршуулахгүйгээр ердөө 15%-ийн лизингийн урьдчилгаа төлөн шинэ загварын “HYUNDAI 9S” техникүүдийг худалдан авах боломжтой. 
Холбоо барих утасны дугаар: 99117930
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж