“Салалт” Азийн шилдэг киногоор шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

“Салалт” Азийн шилдэг киногоор шалгарлаа

Кино академийн шагналыг гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд хүртсэн Ираны “Салалт” кино өчигдөр Хонконгод болсон Азийн кино наадмаас дөрвөн төрөлд шилдгийн шагнал хүртлээ. Шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол, шилдэг эвлүүлэгчийн шагналыг тус тус Ираны уран бүтээлчид хүртсэн байна.

“Салалт” кино таван төрөлд нэр дэвшсэн байсан бөгөөд шилдэг эмэгтэй жүжигчний шагналаа Хонконгийн жүжигчин бүсгүй Дини Ипэд алджээ. Харин Хятадууд нийт 14 төрлөөс зургаад нь шилдгийн шагналыг гардлаа. Индонезийн Донни Дамара ижил хүйстний дүрээрээ шилдэг эрэгтэй жүжигчний шагнал хүртэв.

Азийн кино наадам Хонконгод 2007 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж