
Өнгөрсөн өвлийн үерээр Бангкок хотод ихээхэн хэмжээний эвдрэл сүйрэл болсон бөгөөд хотын зарим дүүргүүд усанд автаж, эдийн засгийн их хэмжээний хохирол учирсан билээ. Зөвхөн үер ч биш Бангкок хот намгархаг хөрстэй учир жилд 20 см доош суусаар байгаа юм.
Тиймээс Тайландын Парламент нийслэлээ өөр газарт нүүлгэн шилжүүлэхээр ярилцаж байна. Нийслэлээ олон улсын нисэх буудалтай ойр газарт нүүлгэн шилжүүлэх нь мөн эдийн засгийн хувьд ашигтай гэж үзэж байгаа юм.
Одоо Бангкок хотын байдал сайжирч байгаа хэдий ч усанд автсан зарим үйлдвэрээ сэргээн засаж амжаагүй байна. Гамшигт үерт 500 орчим хүн амиа алдсан бөгөөд цагаан будааны ургацын дөрөвний нэг нь урссан ажээ. Мөн олон албан газар, үйлдвэрүүд нурж эвдэрсэн юм.