Хятадад орон сууцны үнэ буурсаар байна

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Хятадад орон сууцны үнэ буурсаар байна

Хятад улсад байрны үнэ таван сар дараалан буурсаар байгаа талаар “Комсомольская правда” сонинд бичжээ.

Хятадын Үндэсний Статистикийн Газрын мэдээгээр 70 хотын 48 хотод шинээр баригдах орон сууцны үнийн индекс хоёрдугаар сард буурсан гэжээ. Түүнчлэн 27 хотуудын байрны үнэ ханш буурсан мэдээ байгаа юм.

Орон сууцны үнэ буурч байгаа нь Хятадын Засаг Захиргаанаас орон сууцыг дамлахын эсрэг явуулж байгаа бодлогын амжилт гэж сонинд дурджээ. Харин Төрийн Зөвлөлийн Ерөнхий Сайд Вэнь Зябао хэлэхдээ орон сууцны үнэ харьцангуй өндөр байна. Бид үнийг бууруулах ёстой гэжээ.

Хятад улсад орон сууц, үл хөдлөх хөрөнгийн үнэ 2008 онд Засгийн Газраас санхүүгийн томоохон арга хэмжээ авсны дараа огцом өссөн юм. Өнгөрсөн оноос эхлэн Засаг Захиргаанаас үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хянах болон орон сууцны үнийн “хөөсрөлийн” эсрэг арга хэмжээ авч эхэлсэн аж. Засгийн Газрын чанга бодлого энэ онд орон сууцны үнийг дахин бууруулна гэж шинжээчид үзэж байгаа юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж