буюу үгчилбэл, “шоронгоос оргох” нь Apple компаниас албан ёсоор
дэмждэггүй, тухайн төхөөрөмжийн файлын системд бүрэн нэвтрэх боломж
олгодог үйл ажиллагааг хэлдэг юм. Ингэснээр App Store-оос
хамааралгүйгээр төхөөрөмжийнхөө программ хангамж болон төрхийн
загварчлалд (theme зэрэг) өөрчлөлт оруулж болдог билээ.
Хамгийн анх ажиллагааг амжилттай явуулснаа хакер MuscleNerd илтгэсэн юм. Тэрээр өөрийн микроблогтоо
iPad-ыг эвдсэнийг баталгаажуулсан скриншот тавьжээ. Тэдний нэгэн дээр
нь зөвхөн эвдсэн аппаратанд зориулсан iOS программ нийлүүлдэг Cydia
албан бус дэлгүүр таблет дээр нээлттэй байгаа нь харагдаж байна.
iPad-ыг эвдсэн дараагийн мэдээг Twitter-т
германы програмист Штефан Эссер тавьлаа. Тэрээр “уягдаагүй жейлбрик”
(untethered jaibreak) буюу эвдэгдсэн iPad дахин ачаалсны дараа
компьютерт холбогдолгүйгээр үндсэн үзүүлэлтээ хадгалдаг жэйлбрик хийсэн
байна. Эссэр таблетыг эвдсэн тухайгаа видеогоор үзүүлжээ.
Мөн
Grant Paul, Paul Griffin хакерууд хамтран шинэ таблетыг эвдэж чадсан
байна. Харин бүх “сайн эрс” эвдсэн аргаа огтхон ч дурдсангүй.
Гурав
дахь үеийн iPad 3 сарын 7-нд гарсан iOS 5.1 үйлдлийн системээр
ажилладаг юм. Жэйлбрикийг чухамхүү үйлдлийн систем дэхь эмзэг хэсэгт
тулгуурлан гүйцэтгэдэг байна.
Шинэ таблет энэ сарын 16-наас худалдаанд гарсан бөгөөд үнэ нь 499-829 ам. долларын хооронд байна.