Молдавын ерөнхийлөгч сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Молдавын ерөнхийлөгч сонгогдлоо

Николай Тимофтийг Молдавын парламент нэг хувийн саналын илүүтэйгээр ерөнхийлөгчөөр сонголоо. Социалистуудын гурван санал түүнийг ерөнхийлөгч болоход нь дэм болж, тэрээр 62 хүний дэмжлэг авав. Комммунист 39 депутат сонгуульд оролцсонгүй.

Молдав 2009 оноос хойш ерөнхийлөгчгүй байгаа юм. Үүнээс өмнөх ерөнхийлөгчийг сонгох дөрвөн удаагийн оролдлого нь бүтэлгүйтсэн байлаа. Нэр дэвшигчид парламентын 101 гишүүнээс наад зах нь 61 хүний дэмжлэг авч байж сонгогдох хуультай.

Николай Тимофти төрийн тэргүүнд нэр нь дэвшсэн цорын ганц хүн бөгөөд өмнө нь тэрээр Ардчилсан нам, Либерал ардчилсан намын 59 депутатын дэмжлэг авсан байлаа. 
 

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж