Шинэ iPad-ыг эхний өдөр нь эвдэж чадлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Шинэ iPad-ыг эхний өдөр нь эвдэж чадлаа

Хакерууд гурав дахь үеийн iPad таблетыг худалдаанд гарсан эхний өдөр нь л эвдэж (Jailbreak) чаджээ.

Jailbreak буюу үгчилбэл, “шоронгоос оргох” нь Apple компаниас албан ёсоор дэмждэггүй, тухайн төхөөрөмжийн файлын системд бүрэн нэвтрэх боломж олгодог үйл ажиллагааг хэлдэг юм. Ингэснээр App Store-оос хамааралгүйгээр төхөөрөмжийнхөө программ хангамж болон төрхийн загварчлалд (theme зэрэг) өөрчлөлт оруулж болдог билээ.

Хамгийн анх ажиллагааг амжилттай явуулснаа хакер MuscleNerd илтгэсэн юм. Тэрээр өөрийн микроблогтоо iPad-ыг эвдсэнийг баталгаажуулсан скриншот тавьжээ. Тэдний нэгэн дээр нь зөвхөн эвдсэн аппаратанд зориулсан iOS программ нийлүүлдэг Cydia албан бус дэлгүүр таблет дээр нээлттэй байгаа нь харагдаж байна.

iPad-ыг эвдсэн дараагийн мэдээг Twitter-т германы програмист Штефан Эссер тавьлаа. Тэрээр “уягдаагүй жейлбрик” (untethered jaibreak) буюу эвдэгдсэн iPad дахин ачаалсны дараа компьютерт холбогдолгүйгээр үндсэн үзүүлэлтээ хадгалдаг жэйлбрик хийсэн байна. Эссэр таблетыг эвдсэн тухайгаа видеогоор үзүүлжээ.

Мөн Grant Paul, Paul Griffin хакерууд хамтран шинэ таблетыг эвдэж чадсан байна. Харин бүх “сайн эрс” эвдсэн аргаа огтхон ч дурдсангүй.

Гурав дахь үеийн iPad 3 сарын 7-нд гарсан iOS 5.1 үйлдлийн системээр ажилладаг юм. Жэйлбрикийг чухамхүү үйлдлийн систем дэхь эмзэг хэсэгт тулгуурлан гүйцэтгэдэг байна.

Шинэ таблет энэ сарын 16-наас худалдаанд гарсан бөгөөд үнэ нь 499-829 ам. долларын хооронд байна.

Эх сурвалж: zdnet.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж