Зөвлөх инженер Я.Цэрэнбалжир лекц уншлаа

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Зөвлөх инженер Я.Цэрэнбалжир лекц уншлаа

Дархан-Уул аймагт “Хараа голын сав газрын зөвлөл” гэж байгуулагджээ. Тус зөвлөлийн даргаар  аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат, нарийн бичгийн даргаар Дархан ус суваг ХК-ийн дарга С.Элбэгбаян нар томилогдсон байна. Зөвлөл нь 5-15 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд 10 нь мэргэжлийн хүмүүс гэнэ. Энэ байгууллага “Хараа голын усны нөөцийн нэгдсэн менежмент” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд, уг зөвлөгөөнд ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монгол Улсын зөвлөх инженер Я.Цэрэнбалжир нар оролцож “Монгол орны сав газрын зөвлөлүүдийн хэтийн хандлага” сэдвээр лекц уншжээ. Хараа голын сав газар нь дөрвөн аймгийн 22 сумын нутаг дэвсгэрийг хамарч, анхдугаар хурлаараа 2012-2015 онд хийх ажлуудаа баталж, мөн хөгжлийн хөтөлбөрөөрөө 26 ажлыг хийхээр төлөвлөсөн ажээ. Хараа голын сав газрын зөвлөл нь БНГерман улсын “МОМО” төслийн багтай хамтран ажиллахаар болсон бөгөөд төрөөс усны талаар баримтлах бодлого үйл ажиллагааг дэмжиж, орон нутгийн иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх, гадаадын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах замаар Хараа голын ай сав, газрын доорхи усны нөөц, ашиглалтыг судлах гэнэ.

Э.Сараа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж