
Энэ оны тариалалт тавдугаар сард эхлэх бөгөөд тариалалтад зориулж 318 мянган га-г бэлтгэх ажил хэдийн эхэлжээ. Одоогоор улаан буудайн үрийн нөөц бэлэн буюу дотоодоос улаан буудайн үрийг хангах боломжтой гэнэ. Нийтдээ 330 мянган га орчим үр тариа, 320 мянган га улаан буудай, 15 мянган га төмс, найман мянган га хүнсний ногоо, 18 мянган га тэжээлийн ургамал тариалахаар төлөвлөсөн байна. Энэ жилийн хувьд байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, удаан эдэлгээтэй тоног төхөөрөмж нэвтрүүлэх бодлого барьж байгаа гэнэ.
Э.Сараа