Хөгжлийн банкны бондын хүү буурсаар байна

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкны бондын хүү буурсаар байна

Хөгжлийн банк олон улсын санхүүгийн зах зээлд таван жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэй 580 сая ам.долларын үнэт цаас гаргасан тухай Ерөнхий сайд мэдээлсэн. Ингэснээр Монгол Улс жишиг хүүгийнхээ түвшинг амжилттай тогтоож чадсан байна. Хөгжлийн банкны бонд биржид худалдаалагдаж эхэлсэн даруйдаа 300 гаруй хөрөнгө оруулагчаас  6.25 тэрбум ам.долларын захиалга авсан бөгөөд энэ нь гаргах хэмжээнээс 12 дахин их байгааг олон улсад нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банк, мэдээллийн агентлагууд онцолж буй. Ийнхүү үнэт цаас гаргаснаар томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилтийг хийх бололцоотой болж байгаа юм. Бонд гаргасан талаарх мэдээллийг Монголбанкныхан болон эдийн засагчид “Эдийн засгийн эргэлтийн шинж чанартай сайн мэдээ” хэмээн үзэж байгаа ажээ. 

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж