“Apple”-ын програмчлалын бодлогыг шалгана

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

“Apple”-ын програмчлалын бодлогыг шалгана

АНУ-ын Холбооны хууль сахиулагчид “Apple Inc” компани “iPhone”, “iPad”төхөөрөмжүүддээ зөвхөн “Apple”-ын програмчлалын багаж ашиглахыг зөвшөөрч байгаа нь АНУ-ын антитрастын хуулийг зөрчиж байгаа эсэхийг тодруулах шалгалт хийж эхлээд байна. “Apple”компани бодлогоороо өөрийн төхөөрөмжүүдэд гадны програмчлалын хэрэгслүүдийг, тухайлбал вэб видеонууд, тоглоомнууд, интерактив график дүрслэлд өргөн хэрэглэгддэг Adobe Systems Inc-ын Flash формат ашиглахыг хориглодог. Шалгалт эхний шатандаа явж байна гэж “Bloomberg”мэдээлж байна. Одоогийн байдлаар “Apple” компани энэ асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Шалгалт хийж байгаа гол шалтгаан нь программ хөгжүүлэгчид “Apple” компанийн бүтээгдэхүүнд зориулж программ үйлдвэрлэснээр гагцхүү “Apple”-ын “iPhone”, “iPad”тоног төхөөрөмжүүд дээр л ажилладаг, “Google Android”гэх мэт өөр програмууд, төхөөрөмжүүд дээр ажилладаггүй програм бүтээх шаардлагатай болж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Apple компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Steve Jobs вэбд тавьсан видеондоо өөрийн компанийн байр суурийг хамгаалсан мэдэгдэл хийсэн бөгөөд тэгэхдээ “програмын платформ, программ хоёрын хооронд гуравдагч давхарга үүсгэх нь стандартын шаардлага хангаагүй, чанар доогуур программууд бүтээгдэх шалтгаан болдог”  гэж ярьсан. Мөн “Flash”–ыг тогтвортой байдлын хувьд асуудалтай, гар утаснуудад асуудал үүсгэдэг гэж шүүмжилсэн.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж