Чавесийн хавдар хүндэрсэн байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Чавесийн хавдар хүндэрсэн байж магадгүй

Венесуэлийн ерөнхийлөгчийн өвчилсөн хорт хавдар түүний амин чухал эрхтнүүдэд нь үрэвсэл үүсгэсэн байж магадгүй гэж эмч Хосе Рафаэль Маркина (Jose Rafael Marquina) мэдэгджээ. Энэхүү эмч ерөнхийлөгчийн өвчний оношийг гаргасан, мөн эмчлэгч эмч нартай нь ойр хүн гэдгээр алдартай ажээ.

“Аарцгийн хэсэгт үүссэн хорт хавдар нь элэг ба бөөрний булчирхай зэрэг ойр орчмынх нь чухал эрхтнүүдэд үсэрхийлсэн байж магадгүй” хэмээн тэр Колумбийн Caracol радиод ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

 “Харамсалтай нь туяа эмчилгээг Чавесийн нуруу, элэгний хэсэг, хэвлий ба аарцгийн янз бүрийн хэсэгт хийж байгаа ба ерөнхийлөгчид өвдөлт үүссэн, даралт нь ихэссэн. Ерөнхийлөгчийн биеийн байдал тааруухан, амьдрах хугацаа нь богино байгаа. Түүнд эмчилгээ нөлөө үзүүлэхгүй байна” хэмээн доктор хэлжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж