
“Аарцгийн хэсэгт үүссэн хорт хавдар нь элэг ба бөөрний булчирхай зэрэг ойр орчмынх нь чухал эрхтнүүдэд үсэрхийлсэн байж магадгүй” хэмээн тэр Колумбийн Caracol радиод ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
“Харамсалтай нь туяа эмчилгээг Чавесийн нуруу, элэгний хэсэг, хэвлий ба аарцгийн янз бүрийн хэсэгт хийж байгаа ба ерөнхийлөгчид өвдөлт үүссэн, даралт нь ихэссэн. Ерөнхийлөгчийн биеийн байдал тааруухан, амьдрах хугацаа нь богино байгаа. Түүнд эмчилгээ нөлөө үзүүлэхгүй байна” хэмээн доктор хэлжээ.
Ш.Мягмар