“Универсиадын танхим”-ын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

“Универсиадын танхим”-ын нээлт боллоо

Монголын оюутны спортын холбоо /МОСХ/, Монгол улсын боловсролын их сургуультай хамтран “Универсиадын танхим”-ыг МУБИС-ийн БТС дээр 2012 оны гуравдугаар сарын 19-ний өдөр нээсэн байна. Нээлтийн ажиллагаанд БСШУЯ-ны газрын дарга М.Баасанжав, МУБИС-ийн ректор Б.Жадамбаа, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан болон БТСГ, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүд, Спортын холбоод, их, дээд сургуулийн удирдлага, багш, оюутан нар оролцлоо.

Олон улсын оюутны спортын үзэл санааг дэлгэрүүлэх, “Бага олимп” хэмээгдэх дэлхийн оюутнуудын “Универсиад” наадмын мэдээ, мэдээлэл, сургалт сурталчилгааг хөгжүүлэх, судлаач, багш, дасгалжуулагч, оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор МОСХолбоо, МУБИС-тай хамтран “Универсиадын танхим”-ыг улсын хэмжээнд анх удаагаа “Биеийн тамирын сургууль” дээр МОСХолбоо нээж байгаа ажээ.

Энэхүү танхимыг БТС-ийн спортын заалны коридорт 200 гаруй метр талбайд өвөл, зуны Универсиадын 51 самбар, олон улсын оюутны болон азийн ОСХолбоо, МОСХ-ны сурталчилгааны самбарууд гарган нийт оюутан, багш нарын байнга зорчдог хэсэгт байруулсан нь олон нийтэд нээлттэй, сонирхолтой болсон байна. Энэ танхимыг зөвхөн МУБИС-ийн хэмжээнд бус их, дээд сургуулиуд хооронд ашиглагдах, үзүүлэх хэлбэрээр оюутан залуучууд, багш, дасгалжуулагч, тамирчдын мэдлэгийн хүрээг тэлэх, тэдний танин мэдэхүйд тус дэм болох, эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн,  чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, сургуулийн дотоод соёл, үзэмжийг сайжруулахад  чухал ач холбогдолтой болсон байна.

Цаашид энэхүү үлгэр жишээ танхимыг үндэслэн манай улсын олон арван их, дээд сургууль дээр шинээр олон “Универсиадын танхим” олон танхим нээгдэх гэнэ. Түүнчлэн МОСХолбоо энэ онд “Оюутны спорт ба Универсиад наадам” нэртэй номыг хэвлүүлэн гаргахаар бэлтгэж байна. Уг номонд дэлхийн оюутны спорт, ОУОСХолбоо, Азийн ОСХолбоо, Универсиад наадам, оюутны ДАШТ, Монголын оюутан залуучууд 1965 оноос эхлэн Универсиад наадамд оролцсон түүхэн амжилт, МОСХолбоо, түүний үйл ажиллагааны тухай гарах юм. Энэхүү номыг БСШУЯ-наас ИДС-ийн биеийн тамирын хичээл, сургалтанд ашиглуулах шийдвэр гаргасан байна. Мөн МОСХолбоо нь 2012 оноос эхлэн “Боловсрол” телевизтэй гэрээ байгуулан “Оюутны спортын боловсрол”-ын талаар төрөл бүрийн нэвтрүүлэг хийж эхэлжээ.

 МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж