Баян-Өлгийчүүд улсын цолтой бөхтэй болно

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Баян-Өлгийчүүд улсын цолтой бөхтэй болно

Энэ  сарын 30-нд Баян-Өлгийчүүд үндэсний бөхчүүдийн чуулган зохиох гэж буюу бөгөөд  Наурызын баяраараа мөн бөхчүүдийн барилдаан зохиох ажээ. Монгол Улсын гавъяат тамирчин, Улсын харцага О.Бахыт даргатай аймгийн Биеийн тамир спортын газар үндэсний бөхийн спортыг шинэ шатанд гаргах идэвхтэй ажил зохион байгуулж байгаа гэнэ. Улсын заан Т.Авдгаж, начин Б.Хожагапан, Т.Нурхадыл, Мөнхбүрэн, Ожоон ,О.Бахыт нараас хойш Баян-Өлгий аймгаас он удаан жил улсын цол зэрэгтэй бөхчүүд гарч ирээгүй нь тэднийг ивээн тэтгэх, дасгалжуулах ажил дутсантай шууд холбоотой хэмээн үзэж энэ асуудлыг онцгойлон авч шийдвэрлэх арга замыг хайж байгаа юм байна. Эхний алхам нь үр дүнгээ өгч эхэлсэн бөгөөд нийслэлд байгаа хэдэн залуу бөхчүүд нь улсын цолтой бөхчүүдтэй өрсөлддөг болсон явдал гэнэ. Баян-Өлгийчүүд бөхийн сүрлэг сайхан өргөөтэй, иймээс гол чухал хэрэглүүр болох гутал хувцасны жижиг үйлдвэр байгуулж байгаа ажээ. Мөн бөхчүүдийн тухай ном гаргахаар  материал эмхтгэн бүрдүүлээд байгаа гэж О.Бахыт дарга ажлынхаа талаар цухас дурдсан байна. Спортын энэ чухал төрлийг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө чухалч түүнээс илүү бэлтгэл сургуулилт амжилт авчирна хэмээн үзэж цолтой сайн бөх төрүүлэхээр шамдан ажиллаж байгаа гэнэ.

                                                                                                                                       Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж