Хөвсгөлийн татварын хэлтсийн зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Хөвсгөлийн татварын хэлтсийн зөвлөгөөн боллоо

Хөвсгөл аймгийн татварын хэлтсийн сургалт зөвлөгөөн  боллоо. Тус зөвлөгөөнөөр хэлтсийн 2011 оны ажлын тайлан болон цаашид хийх асуудлуудыг хэлэлцэж, татварын улсын байцаагчид үр дүнгийн гэрээгээ дүгнүүлж 2011 оны ажлын үр дүнгээр

I байр ТТХТ-ийн ТУБ Д.Отгонбаяр

II байр ХШТ-ийн ТУБ Б.Мөнхтуяа

III байр
 ТТХТ-ийн ТУБ Х.Алтанзул

IV байр Түнэл сумын ТУБ Б.Пүрэвхүү

V байр Их-Уул сумын ТУБ Ш.Лхагвасүрэн нар тус тус байр эзэлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн 2011 онд идэвх санаачлагатай сайн ажилласан Тариалан сумын ТУБ Б.Чулуунчимэг, Төмөрбулаг сумын ТУБ Х.Даваачулуун, Цэцэрлэг сумын ТУБ Г.Цэцэгмаа нарыг тусгай байр эзлүүллээ. Мөн Шинэ-Идэр сумын ТУБ Д.Цэрэн төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа.

Хэлтсийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлээс нийт байцаагч нарыг эмчид үзүүлэн гар бамбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

1-р байр Ч.Жамъянсүрэн ахлагчтай баг

2-р байр Ж.Нармандах ахлагчтай баг

3-р байр Я.Нацагдорж ахлагчтай багууд тус тус байр эзэлж мөнгөн шагналаар шагнагдлаа.

Зөвлөгөөний дараа хэлтсийн байцаагчид 2012 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж