Францын цагдаа нар гурван халдлагыг холбоотой гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Францын цагдаа нар гурван халдлагыг холбоотой гэв

Францын цагдаа нар Тулуз хот дахь Еврейн сургуульд өчигдөр гарсан аллагыг өнгөрсөн долоо хоногт хойд Африкийн гурван цэргийг хөнөөсөн хоёр халдлагатай  холбоотой гэж үзэж байна. Дээрх гурван халдлагад нэг ижил галт зэвсэг, мөн хулгайлагдсан мотороллер хэрэглэснийг мөрдөгчид тогтоосон гэнэ.

 Өчигдөр Францын Тулуз хотын Озар Хатора хэмээх еврей сургуулийн гурван сурагч, нэг багшийг буудаж хөнөөсөн хэрэг гарчээ.

Мөрдөн байцаагчид дээрх хэрэгт лалын шашинтнууд болон хэт барууны үзэлтнүүд холбоотой гэж таамаглаж байгаа юм. Цагдаа нар нео-нацист, хуучин цэрэг болон еврейн болон лалын шашинтай этгээдийг хайж байгаа гэнэ.

Халдлагын дараа Францын Ерөнхийлөгч Николя Саркози Тулуз хотод онгоцоор очиж, хэргийг “үндэсний эмгэнэл” хэмээн тодорхойлсон юм. Ерөнхийлөгч Николя Саркози дээрх гурван халдлагыг нэг хүн үйлдсэн гэдэгт эргэлзэхгүй байгаа бөгөөд уг этгээдийг эрүүл хүн биш гэжээ. Еврейн сургуульд гарсан халдлагын дараа хотын еврей сургуулиуд харуул хамгаалалтаа чангатгажээ.

Николя Саркози Францын баруун өмнөд хэсэгт терроризмын эсрэг онц байдал зарлаад байгаа гэнэ.

Еврейн сургуулийн гурван сурагч, нэг багшийг хөнөөсөнд эмгэнэл илэрхийлж Францын бүх сургуулиуд өчигдөр орон нутгийн цагаар 11 цагийн үед нэг минут дуугаа хураан чимээгүй гашуудал зарлажээ. Сургуулийн сурагчид руу халдсан хэрэг гарсны дараа эцэг эхчүүд хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгж, авч байхаар болжээ.

Гэрчүүдийн хэлснээр буутай этгээд мотороллертой давхиж ирээд сургуулийн хажууд зогсч байсан хүүхдүүд рүү шүршиж эхэлсэн гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж