Вэнь, Бо ба Хятадын ирээдүй

Хуучирсан мэдээ: 2012.03.20-нд нийтлэгдсэн

Вэнь, Бо ба Хятадын ирээдүй

Ерөнхий сайдынхаа хувьд өөрийн сүүлчийн хэвлэлийн бага хурал дээр Вэнь Зябао Хятадад улс төрийн том шинэчлэл хийх шаардлагатай байгааг онцолжээ. Ардчилал чухал гээд “Соёлын хувьсгалын” үеийг бага санагалзах хэрэгтэйг тэр сануулав.

Удаашрал, хэлмэгдүүлэлт, уналтын үеийн дараах Хятад дахь улс төрийн шинэчлэлийн эгшин Хятадын коммунист намын (ХКН) удирдлага солигдож буй үетэй давхцаж байгаа мэт санагдана. Чунцин дэх намын 15 дахь тэргүүн, зөрчилдөөн ихтэй Бо Силайг Jiang Dejiang-аар солилоо.

Вэнь Зябао ерөнхий сайдынхаа хувьд хийлгэсэн гуравдугаар сарын 14-ний хэвлэлийн бага хурал дээр Хятадын болон гадаадын сэтгүүлчид, мөн түүнийг телевизээр харж байсан нэг тэрбум хятад хүмүүст зориулан улс төрийн шинэчлэлгүйгээр эдийн засаг ноцтой асуудалтай тулгарна гэж мэдэгдэв.

Ингээд, хэрэг явдлыг эхлээд эдийн засгийн шинэчлэл, дараа нь улс төрийн шинэчлэл, эсвэл улс төрийн өөрчлөлт огт хийгдэхгүй гэж үздэг Хятадын үзэл суртлын дарааллыг Вэнь эргүүлж өглөө. ХКН-ын түшиг тулгуур болж байгаа эдийн засгийн амар тайван байдал нь улс төрийн шинэчлэлгүйгээр нурж магадгүйг тэр сануулав.

Тэр шинэчлэлийнх нь агуулга, мөн хэзээ хийгдэх талаар бид мэдэхгүй ч ерөнхий сайдын үг нь улс төрийн чиглэлийн эцсийн өөрчлөлтийн цаг тулгарсныг харуулж байна. Нөгөө талаасаа хятадууд бүдэгдүү санал, тодорхой биш заалт, хандлага зэргээрээ хязгаарлагдаж ирсэн нь их. Хятадын улс төрийн шинэчлэл нь соёлын хувьсгалын үеийн алдааг давтах хандлагатай байгааг Вэнь тайлбарласан шиг асуудал заримдаа ноцтойгоор хэлцэгдэж ирсэн юм. 1966-1976 онууд Хятадад сүйрэлтэй байсан аймшгийн үе байлаа.

Вэнийн цухалзуулсан шинэчлэлээр соёлын хувьсгалын сөрөг үр дагавар ”феодалын өнгөрсөн үе” (хуучин эзэнт улсын уламжлал) ба орчин цагийн авлига болон нийгмийн тэгш бус байдлыг устгах ёстой болж байна. Түүний хэлсэн үгний сүүлчийн хэсэг нь Хятадын хөгжлийн ирээдүйн үед хамгийн их эрсдэлтэй  үйл. Ерөнхий сайдын хэлснээр ойрын ирээдүйд үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтөө 7,5 хувьд хүргэхийг  Бээжин өөрийн зорилгоо болгож байна. Ойрын жилүүдэд зорилгоо буулган авч үзэх талаар яригдаж байгаа нь энэ болно. Энэ үеэр Хятад ДНБ-ийхээ өсөлтийг найман хувиас доогуур барьж болохгүй хэмээн олон тооны эдийн засагчид үзэж байгаа.

Өсөлтийг бууруулан тооцсонд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэг талаас Засгийн газар нь хөдөө орон нутгаас хотод шилжин ирэгсдэд зориулан жил бүр асар их ажлын байр бий болгоод байх шаардлагагүй болж байна. Шилжин ирэгсдийн урсгал их хэвээр ч тодорхой хэмжээнд буурч байна. Учир нь хөдөө тосгодод амьдрал мэдэгдэхүйц дээшилж байна. Үүний хажуугаар хүрээлэн буй орчноо хамгаалах, баян ядуугийн хоорондын тэгш бус байдлыг бууруулахаар орлогын хуваарилалтыг хийх зорилго бүхий тэнцвэртэй өсөлтийг  барьж байхаар Засгийн газар нь ажиллаж байна. Дунд ангийн өсөлтийг олшруулахаар Бээжин хичээж буй.

Эцэст нь улс төрийн тогтвортой байдал гэсэн хүчин зүйл байгаа. ДНБ-ийг жилдээ 10 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх зөвшөөрлийг “худалдан авахгүйгээр” Засгийн газар нь илүү итгэлтэй болж байна. Учир нь хотын хүн амын 80 хувь нь орон сууцтай, хөдөөгийн хүн амын 90 хувь нь газар авсан ба хятадууд байгаагаа үлдээн хамгаалах сонирхолтой учир тулд улс төрийн тогтвортой байдлыг хүсч байна. Үүнээс үүдэн тэд улс төрийн гэнэтийн өөрчлөлтийг хүсэхгүй байгаа гэж болно.

Дотоодын сөрөг хүчин гэхээр мэдэгдэхүйц хүч байхгүй нь “нам, төрийн лидерүүдийн шинэчлэлтэй цагаар” хэмээн Вэнийн хэлсний дагуу Засгийн газрыг улс төрийн шинэчлэл хийхэд түлхэх аятайхан шалтаг болж байна. Энэ бүрхэгдүү өгүүлбэр нь улс төрийн шинэчлэл хийнэ гэсэн санааг л гаргаж байгаа юм. Сонгууль уу эсвэл эрх баригч ангийн улс орны удирдлагыг сайжруулна гэсэн үг үү гэдэг нь ойлгомжгүй ба яг юун тухай хэлээд байгааг бид мэдэхгүй. Дэн Сяопинийн анхны шинэчлэлийн санааны дагуу чиглэл барих нь Засгийн газрын сонирхолд нийцэх нь ойлгомжтой. Тэр нь зүгээр нэг таарч тохируулаад явах биш өөрчлөлтийг удирдан, хурдыг барина гэсэн үг юм.

Вэнь гадаад бодлогын талаар ярихдаа дотоодын асуудалд тодруун хандсан бас нэг чухал санааг гарган тавив. Сирийн талаарх яриандаа тэрээр НҮБ-д Хятадын тавьсан хоригийн асуудлыг тойрсон Сирийн ард түмний өөрчлөлтийн төлөөх эрмэлзлэлийн шаардлагыг Бээжин хүндэтгэн үздэг, тэдний зовлон зүдгүүрт нь сэтгэл түгшиж байна гэв. Тухайлбал тэрээр “араб түмний ардчиллын шаардлага нь хүндэтгэл болон сэтгэл ханамжтай байдлыг гаргаж байна. Ардчиллын төлөөх энэ эрмэлзэлд ямар ч засаг саад тавих ёсгүй гэж би бодож байна” хэмээн хэлэв.

Хэрэв тэр арабчуудын тэмцлийг зөв гэж байгаа бол хятадуудын хувьд ардчилал зөв байх ёстой.  Харин хэзээ хэрхэн гэдгийг тодруулах хэрэг байна. Ардчилсан үйл явцыг дэлгэрүүлэх асуудалд Вэнь анхаарлаа хандуулав. Өнөөдөр олон тосгонуудад (cun-Хятадын хамгийн доод төвшний захиргааны нэгж) лидерүүд нь ардчилсан замаар сонгогдож байна. Энэ үйл явдал сум (xiang) аймгийн (xian, 2000 гаруй) төвшинд дэлгэрч засаглал ардчилсан замаар явах ёстойг тэр хэлэв. Эдгээр сонгуулийн явцад хятадууд ардчилалд суралцах юм байна.

Эдгээр алхам нь Хятадын улс төрийн шинэчлэлийг хөнгөвчилж өгөх үү? Магадгүй юм. Чунцин хотод соёлын хувьсгалын сүлд дуу, уриа лоозунг гарган тавьсан хэрэг явдлаас огт өөр үйл ажиллагааны тухай энд яригдаж байна. Тэнд хийсэн туршилтад цэг тавигдаж байгаа бололтой.

Чунциний тэр оролдлого нь зарим нэг амжилт олсныг Вэнь хүлээн зөвшөөрсөн ч Wang Lijun гэдэг хотын цагдаагийн газрын даргын зугтах оролдлогын дараа (Тэрээр Чэнду дахь Америкийн консулын байранд орогнож буй) “Wang Lijun-ийн сургамжаас дүгнэлт хийн сайн бодох ёстой” гэж тэр хэлжээ. Нэг үгээр Хятадад эргэн буцах асуудал үгүй гэсэн үг юм.

Wang-гийн зугтсаныг ярихгүй юм аа гэхэд Чунциний  хэрэг явдал мөн Бо Силай огцорсонтой холбоотой чухал улс төрийн мэдэгдэл нь энэ болж байна. Вэнийн мэдэгдлээс харвал энэ тохиолдол нь улс төрийн гүнзгий алдаа байсан учраас тэр огцрох ёстой байсан аж. Улс орны ирээдүй улаан отрядуудтай нийцэхгүй. Энэ нь ирэх аравдугаар сард улс орны удирдлагад гарч ирэх лидерүүдэд сануулга болох ёстой. Тэд өмнө нь улаан отрядуудад байсан байж магадгүй ч түүхэн тэр үе давтагдах ёсгүйг тэд ойлгох хэрэгтэй болж байна.

Ирээдүйн хувьд ойрын хэдэн сарыг хүлээцгээв. Намын их хурал ойртох үеэр улс төрийн шинэчлэл нь ойлгомжтой болох уу ядаж түүний өнгө, үнэр гарах уу гэдгийг харцгаая. Ойрд бас нэг чухал үйл явдал нь Гонконгийн сонгууль болно. Сарын сүүлчээр засаг захиргааны энэ онцгой районы түүхэнд нь анх удаагаа лидерүүдээ ардчилсан сонгуулиар сонгох юм. Гурван нэр дэвшигч байгаа. Тэднийг бүгдийг нь Бээжин зөвшөөрөн дэмжсэн байна. Гэхдээ Гонконгийн хүмүүс тэднээс чөлөөт сонголтоор шилж авна. Ирээдүйн лидер нь нутгийнхан болон Бээжингийн дэмжлэгтэй хүн байх юм. Ирээдүйд Хятад ийм замаар явах ч юм бил үү.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж